• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 11:45:53    
"Хятад, Японы хаврын ая дуу" концерт Токиод болов

Синьхуа Агентлаг

      Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Японд хийж байгаа айлчлалд зориулж Японы Синьхуа хятадын харьяат нарын нийгэмлэг, Японы Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгийн зохион байгуулсан "Хятад, Японы Хаврын ая дуу"-ны концерт 6-ны үдээс хойно Токиогийн Улсын шинэ театрт боллоо.

      Хятадын Соёлын сайд Цай Ү баярын захидал илгээж тэмдэглэхдээ, 2008 онд Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиож байна. Мөн хоёр орны Засгийн газрын тогтоосон "Хятад, Японы хүүхэд залуучуудын найрсаг солилцооны жил" мөн гэжээ. Тэрээр баярын захидалдаа тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтаогийн Японд хийж байгаа төрийн айлчлал нь хоёр орны харилцааны шинэ хуудсыг сөхөх нь гарцаагүй юм. Ийм сайхан тэмдэглүүштэй он жилд Хятад, Японы хүүхэд залуучууд "хаврын уянга"-ыг хамтаар дуулах нь туйлын ач холбогдолтой юм гэжээ.

      Концерт дээр Хятад, Япон хоёр орны хүүхэд залуучууд болон уран сайханчид 1000 гаруй үзэгчдэд баялаг сайхан тоглолт үзүүлэв. Хятадын Соёлын яамны орлогч сайд Мэн Шяосы концертыг сонирхлоо. \ Урангоо орчуулж, Цэцэн хянав\