• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 17:25:12    
БНСУ, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хү Жиньтаогийн айлчлалыг идэвхтэй үнэлж байна

CRI

      Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдрөөс Японд 5 хоногийн хугацаатай төрийн айлчлал хийх "Урьхан хаврын айлчлалаа" эхлүүлсэн байна. БНСУ, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл саяхан өгүүлэл нийтлүүлж, энэ айлчлалыг идэвхтэй үнэлсэн байна.

      БНСУ-ын Жоон Ганг өдрийн сонин 6-ны өдөр өгүүлэл нийтлүүлж, дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал Хятад Японы харилцаанд тулаан амьсгал наашлах боломж авчирсан байна. Энэ айлчлал нь Хятад Японы харилцааг улс төр, эдийн засаг зэрэг салбар дахь стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаа тийш хөгжүүлж, Хятад Япон хоёр орон тэрчлэн зүүн Азийн дипломат байдалд өөрчлөлт гаргах болно гэж тэмдэглэсэн байна.

      БНСУ-ын Чосун Илбо сонин мөн 6-ны өдөр өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтао Хятад Япон энх тайван найрамдлын гэрээ тогтоосны 30 жилийн ойн үеэр Японд айлчлаж байгаа нь Хятад Японы харилцааг сайжруулахад ашигтай бөгөөд Хятад Японы стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааг тал бүрээр ахиулах болно гэжээ.

      Энэтхэгийн Асиа Ниос Агенталг саяхан мэдээ нийтлэж тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал бол сүүлийн 10 жилийн турш Хятад улсын дарга Японд анх удаагаа айлчлаж байгаа болно гэжээ.

      Дарга Хү Жиньтаогийн Японд хийж байгаа 5 хоногийн энэ айлчлал Хятад Японы харилцааг өөрчлөн сайжруулах Хятад Япон хоёр талын бас нэгэн чухал арга хэмжээ болно гэж 4-ний өдөр хэвлэгдсэн Дайли Статесман сонин үзсэн байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\