Эзэн хаан Акихито тухайн жил Хятадад амжилттай айлчилж, Хятадын ард түмэнд гүн сэтгэгдэл үлдээсэн юм гэж Дарга Хү Жиньтао илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад, Япон хоёр орон бол бүр өнө удаан түүхтэй орон, хоёр орны ард түмэн урт хугацаанд найрсгаар харилцаж ирсэн юм. Урт хугацаанд хэлхээ холбоотой ажиллаж, хоёр орон харилцан суралцаж, туршлага сургамжаа солилцон, өөр өөрийн улс орны хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлсэн юм гээд эзэн хаан Акихито тэмдэглэжээ. Хятад, Японы харилцааны хөгжилд түүний анхаарлаа хандуулж байгааг Хү Жиньтао сайшаалаа. Хятад, Японы харилцаа хөгжлийн шинэ боломжид нүүрлэж байна. Японы талтай хамтаар Хятад, Японы стратегийн харилцан хөнгөлөлтэй харилцааг тал бүрээр хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Хү Жиньтао цохон тэмдэглэжээ.
1 2 3
|