Хятад улсын Дарга Хү Жиньтао 6-ны өдрөөс Японд 5 хоногийн төрийн айлчлал хийж байна. Япон зэрэг улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгүүлэл нийтэлцгээж, түүний айлчлалыг нааштай үнэллээ.
Японы Токио телевиз 6-ны өдрийн үдэд Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн Японд хийж байгаа айлчлалыг гол болгон мэдээлж, Хү Жиньтаогийн энэ айлчлал нь сүүлийн арваад жилд Хятадын төрийн тэргүүний Японд хийж байгаа анхны айлчлал болно. Шинэ Хятад улс байгуулагдснаас хойших Хятадын төрийн тэргүүний хоёрдохь айлчлал юм гэж тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын "Юнган өдрийн сонин " 6-нд өгүүлэл нийтэлж, Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн Японд хийж байгаа айлчлал нь Хятад, Японы харилцаа аятай үед ороход боломж тохиол хагнгаж байна гэж тэмдэглэжээ. \ Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|