• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-08 09:36:09    
Хятад, Япон хамтарсан мэдэгдэл нийтлэв

CRI

     Японд зочилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао болон Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо 7-ны өдөр Токиод "Стратегийн харилцан ашигтай харилцаагаа бүх талаар хөгжүүлэх тухай Хятад, Японы хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурлаа.

     Хятад, Японы харилцаа нь хоёр орны хамгийн чухал хоёр талын харилцааны нэг, урт хугацаа энх тайван, найрсгаар хамтран ажиллах бол хоёр талын цорын ганц сонголт мөн гэж хоёр тал санал нэгтэй үзлээ. Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар хөгжүүлж, Хятад, Япон хоёр орны энх тайвнаар зэрэгцэн орших, үеийн үедээ найрсаг байх, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтаар хөгжих эрхэм дээд зорилтыг биелүүлхээр хоёр тал шийдвэр зоригтой байна гэж хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.

     "Хятад, Японы хамтарсан мэдэгдэл", "Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ", "Хятад, Японы хамтарсан тунхаг" гурван баримт бичгийн зарчимуудыг цаашид мөрдөж, түүхэнд зөвөөр хандан, ирээдүйдээ чиглэн, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааны шинэ байдлыг тасралтгүй нээнэ гэж хоёр тал дахин нотлов.

     Хоёр орон бол хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлаж болохгүй гэж хоёр тал нотолсон бөгөөд харилцан бие биеийн энх тайван хөгжлийг дэмжиж, хоёр орон хоорондын асуудлыг зөвшилцөл, хэлэлцээгээр зохицуулна гэж хоёр тал дахин нотлов.

     "Япон, Хятадын хамтарсан мэдэгдэл"-д Тайваний асуудлаар илэрхийлсэн байр сууриа цаашид баримтлах болно гэж Японы тал дахин нотолсон байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\