Хятадын Ардын УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны дарга Жя Чиньлинь 7-ны өдөр Будапешт орж Унгарт албан ёсны найрсаг айлчлал хийж байна.
Дарга Жя Чиньлинь бол Унгарын Улсын Хурлын дарга, хатагтай Шили Каталины урилгаар Унгарт айлчилж байгаа юм. Тэрээр нисэх онгоцны буудалд бичгээр хийсэн мэдэгдэлдээ, Хятад улс Унгартай тогтоосон харилцаагаа нандигнан үзэж, хамтаар чармайж байгаад хоёр орны уламжлалт найрамдлыг тасралтгүй баялагжуулан шинэ хүчин сэлбэж, хоёр орны ард түмний тусын төлөө чармайхад бэлэн байна гэж тэмдэглэв.
Айлчлалын хугацаанд дарга Жя Чинлинь Унгарын удирдагчидтай уулзаж, хоёр орны харилцаа болон харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Жя Чинлинь тэмдэглэхдээ, энэ айлчлал нь хоёр орны ард түмний харилцан ойлголцолыг цаашид нэмэгдүүлж, найрамдлыг зузаатгаж, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|