• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-08 10:31:45    
Хү Жиньтао Японы улс төрийн намуудын удирдах хүмүүстэй уулзав

CRI

      Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны үдээс хойно Японы Либераль Ардчилсан намын гол хариуцалгатан Бунмей Ибуки, Цэвэр бодлоготны намын төлөөлөгч Акихиро Ота, Ардчилсан намын төлөөлөгч Ичиро Озава, Коммунист намын дарга Ший Казуо, Социал Демократ намын дарга Мизухо Фукушима нартай уулзсан байна.

      Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Япон хоёр улс бол бие биенхээ чухал хөрш, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж, Азийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, цэцэглэл хөгжилд ашигтай бөгөөд мөн хоёр ард түмний хамтын эрэл хүсэл, олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл найдвар байгаа юм гэжээ.

      Японы улс төрийн намууд Хятад, Японы харилцааны хөгжлийг чухалд үзэн, нааштай ахиулж байгааг Хү Жиньтао үнэлэн сайшаасны зэрэгцээ, Хятад, Японы хоёр тал хамтаар чармайж, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг хүссэн байна.

      Улс төрийн намуудын удирдах хүмүүс Хү Жиньтаогийн айлчлалд халуун баяр хүргэж, Хятад, Япон хоёр талын нийтэлсэн улс төрийн 4 дэх баримт бичгийг нааштай үнэлсэн бөгөөд Хятад, Японы стратегийн харицлан ашигтай харилцааны бүх талын хөгжлийн шинэ байдлыг бий болгоход үргэлжлэн хүчин зүтгэл оруулахаар хойшид ч чармайх болно гэж илэрхийлсэн байна.

      Тэд нар мөн Бээжингийн олимпийн наадам бүрэн дүрэн амжилттай болохыг хүсэн ерөөсөн байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/