Хятад улсын дарга Хү Жиньтаогийн хамт Японд айлчилж байгаа Хятадын Худалдааны сайд Чэнь Дэмин 7-ны өдөр Токиод Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Акира Амаритай сайдын хэмжээний хэлэлцээ хийж, жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, техникийн худалдаанд тус дөхөм үзүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтын хуулийн судалгаа солилцоо өрнүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, нийтлэг ойлголтод хүрлээ.
Хэлэлцээний явцад сайд Чэнь Дэмин хэлэхдээ, Хятад, Японы эдийн засаг худалдааны харилцаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг, хоёр тал бие биеийнхээ эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чухал түнш мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн Японд хийж байгаа төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжилд түүхэт боломж хангах болно, мөн Хятад, Япон хоёр орны эдийн засаг худалдааны хөгжилд идэвхтэй ахиулах үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Япон, Хятад хоёр орон худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт нягт хэлхээ холбоотой юм. Хоёр тал хамтаар чармайж, хоёр орны аж ахуйн нэгжүүдэд худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтын ажиллагааны сайн сайхан орчин ахуй бий болгож өгөхийн төлөө чармайхыг хүсч байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|