Дмитрий Медведев 7-ны үдэд Кремлийн ордонд тангараг өргөн ОХУ-ын шинэ ерөнхийлөгч боллоо.
Оросын Үндсэн хуулийн шүүхийн дарга В. Зоркин мөн өдөр тангараг өргөх ёслолыг даргалав. Ёслолын дараа, ерөнхийлөгчийн тушаалаас чөлөөлөгдсөн В.Путин юуны өмнө үг хэллээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд өөрийг нь итгэн дэмжиж, ойлгож явсан бүх хүмүүст тэрээр талархаад шинэ ерөнийлөгчийг дэмжихийг Оросын ард түмэнд уриалав.
Путин үг хэлж дууссаны дараа, Медведев тангараг өргөн тушаалд оров. Тэрээр тангараг өргөсний дараа үг хэлж тэмдэглэхдээ, Орос сүүлийн 8 жилийн турш улс орноо урт удаан хугацаанд хөгжүүлэх бат бэх үндэс суурийг тавилаа. Энэ боломжийг хамгийн их хэмжээнд ашиглаж, Орос орноо дэлхийн хүчирхэг орны нэг болгон байгуулах ёстой. Үүний төлөө миний бие бүх хүчнээрээ ажиллах болно гэжээ.
Мөн өдөр Хятад улсын дарга Хү Жиньтао Медведевт цахилгаан утас илгээж, ОХУ-ын ерөнхийлөгчийн тушаалд албан ёсоор орсонд нь баяр хүргэв. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|