• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-08 11:14:55    
Хүмүүллэгийн тусламжийн эд бараа Мьянмарт хүрэв

CRI

     Хятад улсыг багтаасан хэсэг орны хүмүүллэгийн тусламжийн эд барааг 7-ны өдөр Мьянмарын Рангун хотод яаралтай хүргэж, Мьянмарын засгийн газар холбогдох эд барааг даруйхан гамшигдсан районд аваачиж гамшигдсан иргэдэд түгээсэн байна.

     Мьянмарын үндсэний радоигийн мөн орой мэдээлснээр, гамшгаас авран туслах эд бараагаа Мьянмарт хүргэсэн уг 7 орон бол Япон, Бангладеш, Лаос, Хятад, Тайланд, Энэтхэг, Сингапур болно. Авран туслах эд бараанд эм бэлдмэл, хүнсний бүтээгтэхүүн, майхан, бэлэн хувцас болон цахилгаан үүсгүүр зэрэг байгаа юм байна.

     Мьянмарын албан тушаалтан 7-нд хэлэхдээ, Олон газрын гамшгаас авран туслах ажил өнөө гүнзгийрэн ахиж, гамшгаас авран туслах эд барааг нэгэнт хүнд гамшигдсан районд хүргэж өгсөн байна. Олон улсын тусламжийн хэсэг эд барааг Мьянмарт тасралтгүй хүргэж байна гэжээ.

      НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун мөн өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Мьянмар халуун бүсийн хүчтэй хар салхины гамшигт нэрвэгдэж нас барсан хүний тоо тасралтгүй нэмэгдэж байгаад анхаарал хандуулж байна гэсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаа үзүүлэх гэсэн шаардалганд идэвхитэй тусгал гаргахыг Мьянмарын засгийн газарт шаардсан байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/