• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-08 11:21:09    
Путинийг Медведев Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио

      Ерөнхийлөгчийн тушаалаасаа чөлөөлөгдсөн Владимир Путинийг Оросын шинэ Ерөнхийлөгч Дмитрий Медведев 7-ны шинэ засгийн газрын Ерөнхий сайдаар нэр дэвшүүллээ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн газар мөн 7-ны өдөр мэдэгдэв.

     Медведев мөн өдрийн үдэд тангараг өргөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалд орсон юм. Оросын мэдээлэх агентлаг ТАСС Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллйн газрын мэдээг эш татаж тэмдэглэхдээ, Медведев тушаалд орсны дараа Төрийн Думын дарга Борис Гризловд захидал илгээж, ерөнхийлөгч асан В.Путинийг засгийн газрын Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэв. ОХУ-ын Төрийн Дум 8-ны өдөр шинэ Ерөнхий сайдын нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, Путинийг Ерөнхий сайдаар батлан зөвшөөрөх болно гэжээ.

     Медведев 7-ны орой Кремлин ордонд болсон Ерөнхийлөгчийн тушаалд орсон хүлээн авалт дээр үг хэлж тэмдэглэхдээ, ард түмнийхээ амьдралын түвшнийг дээшлүүлэх бол миний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үүрэг мөн гэжээ.

     Оросын мэдээллэх агентлаг ТАСС-ийн мэдээлснээр, В.Путин өөрийн Ерөнхий сайд болох асуудлыг 7-ны өдөр Кремлин ордонд Оросын Төрийн Думын нам бүлгийн удирдах хүмүүстэй зөвшилцсөн юм байна.

     Путин хэлэхдээ, Төрийн дум миний Ерөнхий сайдын тушаалд орохыг зөвшөөрмөгц, би парламентийн гишүүдийн дэвшүүлсэн төрөл бүрийн санал санаачилгыг бодолхийлэх болно гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/