Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Японы Васедадайгаку их сургуульд лекц уншиж, Хятад, Японы найрамдал бол хоёр ард түмний хамтын үйл хэрэг, хоёр орны залуучууд бол хоёр орны найрамдлын шинэ хүчин мөн6 Хоёр орны найрамдлын ирээдүйг залуучууд нээх болно гэж тэмдэглэжээ.
Хү Жиньтао түүх болон өнөөгийн байдлаас Хятадын хөгжлийн замналыг танилцуулж, Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турших замнал болон хүрсэн амжилтыг эргэн үзэж, нэгтгэн дүгнэсэн байна. Хятад улс эх эцэс энх тайван хөгжлийн замаар замнах болно. Энэ бол Хятадын засгийн газар, ард түмний хийсэн стратегийн сонголт мөн гэж тэрээр тэмдэглэв. Хятад улс хамгаалалтын шинж чанар бүхий батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлж, зэвсгээр хөөцөлдөхгүй, ямар ч оронд цэргийн заналхийлэл хийхгүй, хэзээ ч жанжлагч болохгүй, хэзээ ч гадагш өнгөлзөхгүй гэж гэж тэрээр тэмдэглэв. \Цэцэн орчуулж, хянав\
|