
Хятад, Японы хүүхэд залуучуудын найрсаг харилцааны жилийн нээлт 8-ны үдээс хойно Японы Токиод боллоо.

Нээлтийн ёслол нь Васедадалгку их сургуулийн Окума танхимд болов. Японд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао, Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо, экс ерөнхий сайд Ясухиро Накасоне нар нээлтийн ёслолд оролцон үг хэлцгээв. Японы улс төрийн салбарын чухал хүмүүс, засгийн газрын байгууллагын төлөөлөгч, Хятад, Япон хоёр орны багш оюутан сурагчдын төлөөлөгч, Японы хятад хүмүүсийн төлөөлөгч зэрэг 1000 гаруй хүн нээлтийн ёслолд оролцов. Нээлтийн ёслол нь найрсаг баяр хөөртэй байдалд болж, хоёр орны хүүхэд залуучууд хамтран баялаг сайхан тоглолт үзүүлэв. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|