• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-08 18:09:12    
Хү Жиньтао Японы экс ерөнхий сайд нартай уулзав

Синьхуа Агентлаг

     Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Токиод Японы экс ерөнхий сайд Нагасоне Ясухиро, Тошики кайфу, Киро Мори, Шинзо Абе нартай хамт өглөөний цай ууж, дотно найрсгаар ярилцсан байна.

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Япон хоёр талд авч хэлвэл Хятад, Японы харилцаа нь хамгийн чухал хоёр талын харилцааны нэг юм. Өнөө эдийн засгийн даяаршлал гүнзгийрэн хөгжиж, Азийн интегарачлал улам эрчимжиж байна. Хятад, Япон нь бүс нутгийн болон дэлхийн чухал орон болсны хувьд нүүрлэж байгаа хамтын асуудал болон хамтын үүрэг хариуцлага нэмэгдэж, хамтын ашиг сонирхол болон хөгжлийн орон зай ч өргөжиж байна. Хоёр орны харилцаа нь хоёр талын хүрээнээс давж, улмаар бүс нутгийн болон дэлхийн үр нөлөөтэй болж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\