Японд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Японы ерөнхий сайд Фукуда Ясуотой хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр тал "Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг тал бүрээр хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурсан байна. Үүнийг Японы хэвлэл мэдээллийн хэргслүүд нааштай үнэлсэн байна.
"Майничи Шинмун" сонин 8-ны өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, хамтарсан мэдэгдэлд хоёр орон дэлхийн энх тайван болон хөгжилд чухал хариуцлага хүлээж, олон улсын чухал чухал асуудлаар зохицуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж вэдшүүлсэн байна. Хоёр орны анхаарал найрамдал болон зохицуулалтаа төвлөрч байснаасаа олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаанд өргөжсөнийг энэ нь харуулж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|