Францийн "Ноувеллес д Европ" сонин 8-ны өдөр 《 "Урьхан хаврын айлчлал " нь Хятад, Японы харилцааны шинэ үеийг нээлээ》гэсэн өгүүлэл нийтлэж, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Японд хийж байгаа айлчлал нь лавтай Хятад, Японы харицааны цаашдийн хөгжлийг ахиулах болно гэж тэмдгэлсэн байна.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, "Урьхан хаврын айлчлал" гэдэг бол Ху Жиньтаогийн тогтоосон энэ айлчлалын гол өнгө аяс юм, энэ нь Хятад, Япон хоёр орны харицаанд сайн сайхан хөгжлийн байдал гарч байгааг бүрэн харуулж байна. Энэ жил Хятад, Японы улс хоорондын харилцаа хэвийн болсны 36 жилийн ой тохиожбайгаа бөгөөд мөн Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 30 жилийн ой тохиож байна, Хү Жиньтаогийн энэ айлчлал нь хоёр орны харилцааны урт хугацаа, эрүүл саруул, тогтьортой хөгжилд цаашид тус дөхөм үзүүлэх болно, Фукуда Ясуогийн хэлсэнчилэн, 2008 он нь Япон, Хятадын харилцаа түргэн хөгжих жил болох юм гэжээ.
Хятад, Японы харилцаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн, цаашилаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийн дутагдаж болошгүй чухал хүчин зүйл болсон байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|