• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-09 10:05:57    
Хү Жиньтао Японы экс ерөнхий сайд нартай уулзав

Синьхуа Агентлаг

      Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Токиод Японы ерөнхий сайд асан Ясухиро Накасоне, Тошики Кайфу, Ёширо Мори, Абе Шинзо нартай хамтаар өглөөний зоог барьсан бөгөөд тэд нартай эелдэг дотноор ярилцсан байна.

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Япон хоёр талд авч хэлбэл, хоёр орны харилцаа нь хамгийн чухал хоёр талын харилцааны нэг байгаа юм. Өнөө эдийн засгийн даяарчлал гүнзгийрэн хөгжиж, Азийн интеграцчилал түргэн ахиж байгаа. Хятад, Япон нь бүс нутгийн болон дэлхийн чухал орон болсны хувьд, нүүрлэж байгаа хамтын асуудал болон хамтын үүрэг хариуцалга нэмэгдэж байгаа бөгөөд хамтын ашиг сонирхол болон хөгжлийн орон зай өргөжиж байна. Хоёр орны харилцаа нь хоёр талын хүрээнээс давж, улмаар бүс нутгийн болон дэлхий хэмжээний үр нөлөө нь ирэх тусам ихэсч байна. Ийм учраас хоёр тал стратегийн өндөрлөг болон алс холын харцаар хоёр орны харилцааны ирээдүйг харж үзэн, төлөвлөх хэрэгтэй байна. Японы талтай хамтаар чармайн, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөж, Азийн мандал хөгжлийг ахиулж, даяарчиллын сорилтод хандаж, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг хамтран хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Мөн өдрийн үдээс хойно, Хү Жиньтао Японы Сока Гаккай сурч судлах нийгэмлэгийн хүндэт дарга Дайсаку Икедатай уулзсан байна. Мөн орой, тэрээр Хятадаас Японд суугаа элчин сайдын яамны ажилтнууд болон Хятадын аж ахуйн нэгж, Хятадын харьяат хятад хүмүүс болон Японд сурч байгаа оюутнуудын төлөөлөгчидтэй уулзсан байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/