Хятад, Японы хүүхэд залуучуудын найрсаг харилцааны жилийн нээлт 8-ны өдрийн үдээс хойно Японы Токиогийн Васеда их сургуульд боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао, Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо, экс ерөнхий сайд Ясухиро Накасоне нар нээлтийн ёслолд оролцов.
Хү Жиньтао хэлэхдээ, хүүхэд залуучууд бол залуу нас, хөгжил бадрал, ирээдүйн хүсэл тэмүүллийн бэлгэ тэмдэг мөн. Хятад, Япон үеийн үедээ найрсаг байхад эцсийн эцэст хоёр орны хүүхэд залуучуудаас эхлэх хэрэгтэй юм. Хятад, Япон найрамдлын эрхэм дээд үүрэг хариуцлагыг хоёр орны хүүхэд залуучууд ухамсраасаа хүлээж, өвлөн уламжлахыг хүсч байна гэжээ.
Фукуда Ясуо хэлэхдээ, энэ өдрийн нээлтийн ёслол нь хоёр орны хүүхэд залуучуудын баялаг агуулгатай хэлхээ холбооны гараа болж, эдгээр найрсаг хэлхээ холбоо нь хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэн урт удаан найрамдлын гүүр болохыг хүсч байна гэжээ.
Экс ерөнхий сайд Ясухиро Накасоне хэлэхдээ, хоёр орны хүүхэд залуучуудын найрсаг жилийн арга хэмжээ зохион явуулах нь хоёр орны ард түмний ойлголцолыг гүзгийрүүлж, урт хугацааны найрамдал хамтын ажиллагааг түргэтгэхэд ашигтай юм. Хятад, Япон хоёр орон давуу талаараа харилцан нөхөж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулах ёстой гэжээ.
Нээлтийн ёслолын дараа, дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Фукуда Ясуо Хятад, Японы залуучуудтай уулзан ярилцав. Хү Жиньтао мөн Хятад, Японы одон бөмбөгийн тамирчин Ван Нань, Фукухара Аитай одон бөмбөгийн найрсаг тэмцээн явуулжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|