Хятад, Японы найрамдал бол эцсийн эцэст хоёр ард түмний найрамдал, түүний үндэс суурь, гол цогц нь хоёр ард түмэн мөн учраас Хятад, Японы найрамдылг хөгжүүлэхэд хоёр ард түмэнд түшиглэх хэрэгтэй юм гэж Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Токиод тэмдэглэв.
Тэрээр Япон, Хятадын найрамдылн 7 байгууллага болон Хятадын харьяат нарын 4 байгууллагын өөрт нь зориулан хийлгэсэн угтах хүлээн авалт дээр хэлэхдээ, Хятад, Японы найрамдал бол түүхийн уламжлал, нэн ч цаг үеийн урсгал мөн. Энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтаар хөгжих нь хоёр талын хамтаар хөөцөлдөх эрхэм дээд зорилт болох ёстой гэжээ.
Хятад, Японы харилцаа цаашдын хөгжлийн шинэ нөхцөл боломжинд нүүрлэж байна. Хятад, Японы найрамдлын үйл хэргийг хамтран урагшлуулж, хоёр ард түмэнд буян хийж, Азийн ард түмэн болон дэлхийн бүх улс орнын ард түмэнд буян хийхийг би хоёр орны бүх давхаргын хүмүүст хүсч байна гэж Хү Жиньтао хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|