• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-09 17:25:54    
Хү Жиньтао Японы "Бээжингийн олимпийг дэмжигч парламентийн гишүүдийн холбоо"-ны гол гишүүдтэй уулзав

CRI

      Японд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ний үдээс өмнө Токиод Японы Парламентийн Доод танхимын дарга Коно Ёхей тэргүүтэй "Бээжингийн олимпийг дэмжигч парламентийн гишүүдийн холбоо"-ны гол гишүүдтэй уулзсан байна.

     Хү Жиньтао хэлэхдээ, Японы улс төрийн намууд нам бүлгийн зааг шугамыг эвдэж, Бээжингийн олимпийн наадмыг дэмжих парламентийн гишүүдийн холбоо байгуулсан нь Японы ард түмэн олимпийн үзэл санааг бадруулж байгааг бүрэн харуулсан бөгөөд мөн Хятадын ард түмэнд хандаж байгаа Японы ард түмний найрсаг сэтгэлгийг харуулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимп бол 1964 оны Токиогийн олимп, 1988 оны Сеулийн олимпоос хойш 20 жилийн дараа Азид болох гэж байгаа олимп юм. Энэ олимп зөвхөн Хятадын ард түмнийх биш, мөн Японыг багтаасан Азийн ард түмнийх, мөн дэлхийн ард түмнийх юм гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын тал энэ удаагийн олимпийн наадмыг маш чухалд үзэж, ногоон олимп, хүмүүллэгийн олимп, шинжлэх ухаан техникийн олимп зохион байгуулах болно гэжээ. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/