ОХУ 9-ний өдөр нийслэл Москвагийн Улаан талбайд цэргийн парад явуулж, эх орны дайн ялалт багуулсаны 63 жилийн ойг тэмдэглэв. Москвагийн цагаар үдээс өмнийн 10 цагт цэргийн парад албан ёсоор эхлэв. Оросын Ерөнхийлөгч Д.Медведев цэргийн парад хүлээн авах ёслол дээр үг хэлж, Оросын цэргийн ангийн хүчин тасралтгүй эрчимжиж, нэн хүчирхэгжиж байна гэж тэмдэглэв.
Оросын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Анатоли Сердяуков болон Москвагийн цэргийн тойрогийн командлагч Владимир Бакин тус тус задгай тэрэгэнд сууж Улаан талбайг нэг тойрон цэргийн парадад оролцсон офицер дайчидад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхий сайд В. Путин тэрчлэн бусад удирдагчид бас цэргийн парадын ёслолд оролцлоо. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|