• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-10 16:26:53    
Хү Жиньтао Японы Нара мужийн удирдах хүмүүстэй уулзав

Хятадын Олон Улсын Радио


Хү Жиньтао Японы Нара мужийн дарга Шого Араитай

     Хятад улсын дарга Хү Жиньтао 10-ны өдөр Нарад Японы Нара мужийн дарга Шого Араи болон Нара хотын дарга Акира Фуживаратай уулзав.

     Хү Жиньтао хэлэхдээ, Нара бол Японы эртний нэрт нийслэл бөгөөд маш их соёлын өвтэй хот юм. Өнө удаан түүхтэй Нориужи сүм болон Тошотаижи сүм нь Хятад Япон хоёр орны удаан жилийн өнө эртний найрсаг харилцааны түүхийг гэрчилж, Хятад Японы соёлын солилцооны чухал бэлэг тэмдэг болж байгаа юм. Удаан жилийн турш, Нарагийн олон салбарын найз нар найрсаг уламжиллаа өвлөж, Хятадтай хэлхээ холбоогоо халуунаар хөгжүүлж, Хятад Японы харилцааг хөгжүүлэхэд идэвх хувь нэмэр оруулсан байна. Одоо Хятад Японы харилцааны хөгжил их сайн байна. Энэ нь хоёр оронд орон нутгийн солилцоо өрнүүлэх, олон салбар дахь хамтын ажиллагааг өрнүүлэхэд нэн ашигтай нөхцөл олгож байгаа юм. Нара мужийнхан аз тохиолыг завдан, давуу талаа бадруулан, Хятад Японы харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг би хүсэж байна гэжээ.

     Шого Араи болон Акира Фуживара Хү Жиньтаогийн Нарад айлчлал хийхийг халуунаар угтан авлаа. Япон Хятад хоёр орон цэцэглэн хөгжиж, хоёр ард түмэн хэзээд найрсаг байхыг тэд хүсэн ерөөлөө. Шого Араи болон Акира Фуживара бас Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөсөн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\