• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-10 16:28:19    
Хү Жиньтао Японы холбогдох зүтгэлтэдтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Японд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ний өдөр Токиод хийсэн айлчлалаа өндөрлүүлээд Осака орж, Япон дахь урьхан хаврын айлчлалаа үргэлжлүүлж байна. Хү Жиньтао мөн 9-ний өдөр Осака хотын дарга Хашимото Торү жич Японы Кансай районы муж хотын дарга нар болон олон салбарын хариуцлагатай хүмүүстэй уулзсан байна.

     Хү Жиньтао хэлэхдээ, Осака болон Кансай район түүхэн дээр Хятад улстай нягт харилцаатай байсан бөгөөд олон жилийн туршид Японы Хятадтай хийж байгаа эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал байр эзэлж ирсэн юм. Осакагийн олон салбарынхан Хятад Японы найрсаг уламжлалыг залгамжилж, Хятад Японы харилцааны хөгжилд нааштай нэмэр хандив оруулсан байна. Хятадын тал үүнийг сайшааж байна гэжээ.

     Хашимото Торү Осака болон Кансай районы өмнөөс дарга Хү Жиньтаогийн айлчлан ирсэнийг угтаж байгаагаа илэрхийлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, Хятадтай харилцаагаа хөгжүүлэх талаар Осака болон Кансай районы гаргасан нэмэр хандив хамгийн их юм. Өнөө Япон Хятад хоёр орон стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаа хөгжүүлж байгаа нь хоёр орны хойшид найрсаг солилцоо хийхэд чухал үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.

     Осакад хүрхээс өмнө Хү Жиньтао Ёокохамад түр бууж, Японы Канагава мужийн дарга Мацүзава Шигефүми болон Ёокохама хотын дарга Накада Хирошитэй уулзсан байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\