• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-11 16:24:36    
Хү Жиньтаогийн айлчлалд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ангаарлаа хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн Японд хийсэн төрийн айлчлалд гадаадын хэвлэлийн хэрэгслүүд маш их анхаарлаа хандуулж байна.

     Японы "Асахи шимбун" сонины 11-ний өдрийн тайлбарт тэмдэглэхдээ, Хятад улсын Дарга Хү Жиньтао айлчлалын бүх явцдаа Хятад, Японы найрамдал болон Хятад, Японы "Стратегийн харилцан ашигтай харилцаа"-г онцолж байснаас үзэхэд, тэрээр Японтой хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоохоо үргэлжүүлэх болно гэжээ.

     "Ёмиури шимбун" сонинд тэмдэглэхдээ, Хятад улсын Дарга Хү Жиньтао Нарад айлчлахдаа, хоёр орны өнө удааны түүх соёлын харилцааг онцолж байсан нь хоёр орны найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах зорилготой юм гэжээ.

     Азийн эдийн засгийн 2 том цогц болж байгаа Хятад, Япон хоёр талын харилцаагаа цаашид сайжруулж байна гэж АBC үзжээ. "Австраличууд" сонины өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад, Японы тохиролцсон хоёр орон хоорхондын улс төрийн 4 дахь баримт бичиг бол хоёр орны итгэлцлийг нэмэгдүүлэх чухал үйл хэрэг юм гэлээ.

     Хятад, Япон хоёр орны тохиролцсон "Стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулах тухай Хятад, Японы хамтарсан мэдэгдл"-ийг BBC зэрэг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "чухал тэмдэглэлт үйл хэрэг" гэж үнэлсэн бөгөөд энэ нь хоёр орны харилцааны "шинэ гараа" болох юм гэж үзсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\