Зарим орны Засгийн газар болон удирдагч нар 13-ны өдөр Хятад улсын дарга Ху Жиньтао, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябаод үргэлжлэн цахилгаан илгээх юм үү мэдэгдэл нийтэлж, Сычуань мужийн Вэнчуаньд болсон ноцтой газар хөдлөлтөд холбогдуулан сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын онц байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, авран туслах ажлын хэсэг, эмчилгээний хэсэг болон авран туслах эд матер тээсэн Ил-76 ачаа тээврийн онгоцыг илгээхээр байна гэжээ.
Тайландын Ерөнхий сайд Самак болон Гадаад хэргийн сайд, Вэнь Жябао болон Ян Жейчид тус тус цахилгаан илгээж, Хятадын Сычуаньд хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан сэтгэлээ хуваалцаж байхаа илэрхийлсэн байна. Тайландын сайд нарын хурал мөн өдөр Хятадын гамшигт өртсөн районд 500 мянган ам долларын тусламж үзүүлэхээр шийдчээ.
Хятадын гамшигдсан районд авран туслах хэсэг илгээж, хятадын талд туслахад бэлэн байна гэж Сингапурын Ерөнхий сайд Лий Сенлун хэлсэн байна.
|