• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 16:35:03    
Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятадын газар хөдлөлтөд гамшигдсан байдлыг их анхаарч байна

CRI

      БНСУ, Сингапурын хэвлэл мэдээллийнхэн 14-ний өдөр өгүүлэл нийтлүүлж, Хятадын засгийн газрын хийж байгаа гамшгаас авран туслах ажлыг сайшаав. Америк, Япон, Австрали, Англи, Герман, Тайланд зэрэг орны хэвлэл мэдээллийнхэн 13-ны өдөр тус тус мэдээ нийтлүүлж, Хятадын Сы чуань мужийн гамшгийн байдалд анхаарлаа хандуулж, Хятадын засгийн газрын гамшгаас авран туслах ажлыг нааштай үнэлсэн байна.

      Өмнөд Солонгосын мэдээлэх агентлаг мэдээлэхдээ, онц их газар хөдлөлтийн гасшигт өртсөн үед, Хятадын засгийн газар түргэн тусгал гаргаж, газар хөдлөлтыг эсэргүүцэн гамшгаас аврах командлын газар гаргаж, олон салбарынханы хүчин чадлыг дайчлан, авран туслах арга хэмжээ байрлуулсан байна. Бид Ерөнхий сайд Вэнь Жябаогийн үйл ажиллагааг тун анхаарч байгаа юм. Үүний зэрэгцээ, Хятадын гамшигт нэрвэгдсэн районд аль болохоор туслалцаа үзүүлхийг БНСУ-ын олон салбарт уриалсан байна гэжээ.

      Ассошиэйтед пресс агентлаг мэдээлэхдээ, Хятадын засгийн газар гамшигт дайрагдсан районд нэн даруй авран туслах хүчин илгээж байгаа нь Хятадын удирдах хүмүүс гамшгаас авран туслах ажлыг чухалд үзэж байгааг харуулж байгаа юм. Мөн Хятад улс нь олимпийн наадмын хугацаанд гарч мэдэх ямарваа асуудлыг цаг даруйд нь шийдэх хүч чадалтай байгааг гадаадынханд үзүүлж байна гэжээ.

      Японы "Майничи Симбун", "Ерөнхий сайд Вэнь Жябао гамшигт дайрагдсан районд очлоо" гэсэн өгүүлэл нийтлүүлж тэмдэглэхдээ, газар хөдлөлтийн дараа, Хятад улсын ерөнхий сайд нэн даруй гамшигт дайрагдсан районд очлоо, засгийн газраас гайхалтай их авран туслах арга хэмжээ авч байна гэжээ.

      Австрали, Англи, Герман, Шинэ Зеланди, Швейцари, Малайз зэрэг улс орны хэвлэл мэдээллийнхэн 13-ны өдөр өгүүлэл нийтлүүлж, Хятад улсын Сы чуань мужийн газар хөдлөлтийн гамшгийн байдалд түргэн тусгал гаргаж, Хятадын хэвлэл мэдээллийнхэний энэ байдлыг цаг даруйд нь мэдээлж байгааг магтан сайшаасан байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\