|
 |
(GMT+08:00)
2008-05-14 17:46:25
|
Өмнөд Африкийн Олимпийн Хорооны ерөнхийлөгч: Газар хөдлөлтийн гамшиг Бээжингийн Олимпийг нөлөөлөхгүй
Синьхуа Агентлаг
Өмнөд Африкийн Олимпийн хорооны ерөнхийлөгч Мосс Машиши 13-нд Жоханнесбург-т үг хэлж, Хятадын Сы чуань мужийн Вэнь чуаньд хүчтэй газар хөдөлж, хүн хар олноор үрэгдсэнд ой гашууг нь хуваалцаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлжээ. Газар хөдлөлтийн гамшиг Бээжингийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад нөлөө болохгүй гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлээд Хятадын засгийн газраас авран туслах шуурхай, үр ашигтай арга хэмжээ авч байгааг өндрөөр үнэлжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|
|
|