15-нд гадаадын олон сэтгүүлч Вэнь чуаний хүчтэй газар хөдлөлтөд ноцтой өртсөн Бэй Чуаньд хүрэлцэн очлоо. Хятадын засгийн газар болон холбогдох салбрын гамшгаас авран туслах ажлыг газар дээр нь сэтгүүлчид үзээд магтан сайшаацгааж байна.
Газар хөдлөлтийн гамшигт өртсөн байдлыг хараад зүрх эмтэрмээр байна. Гэвч Хятадын засгийн газар, цэргийн анги зэрэг холбогдох салбаруудын шуурхай тусгал гаргасан нь гүн сэтгэгдэл төрүүллээ гэж Америкийн CNN-ын сурвалжлагч Жон Ваусе хэлж байна.
Мянь Янд аюулаас аврах газар болсон спортын одонд арван мянга гаруй хүнийг аятай тохируулсан нь маш эвлэг болжээ. Орон нутгийн засгийн газар болон цэргийн анги маш их ажил хийснйийг би харлаа гэж Голландийн олон улсын мэдээллийн телевизийн сурвалжлагч хатагтай Мариже хэлж байна.\Баясгалан орчуулж, Буян хянав\
|