• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-16 14:46:53    
Хятад, Орос, Энэтхэг 3 орны гадаад хэргийн сайд нар уулзалт хийж, хамтарсан албан мэдээ нийтэлжээ

Синьхуа Агентлаг

       Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечи, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Пранаб Мукержи Оросын Екатенбургт 3 талт уулзалт хийж, хамтарсан албан мэдээ нийтэлжээ.

      Хятад, Орос, Энэтхэг хоорондын хамтын ажиллагаа байнга эрчимжиж, 3 талын хамтын ажиллагаа нь тогтвортой, эвсэг зохицонгуй олон туйлт ертөнц байгуулж, олон улсын харилцааны ардчилах болон олон улсын дэг журам нэн шударга, зохистой чиглэлээр хөгжихөд тус дөхөм үзүүлж байна гэж уг албан мэдээнд тэмдэглэжээ. Олон зүйлийн механизм болон арга замаар 3 орны яриа хэлэлцэл болон хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлнэ гэж уг албан мэдээнд бас тэмдэглэсэн байна.

      Гамшгаас авран туслах, сэргээн босголт зэрэг талд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг голцуу зориулж, дотоод хэрэгт оролцлого хийхээс зайлхийх ёстой гэж тэд онцолжээ. НҮБ-ын хүрээнд Афганистаны асуудал, Ираны цөмийн асуудал, Солонгосын хойгийн цөмийн асуудал болон Косовогийн статусын асуудлыг энх тайвнаар зохицуулахыг тэд бас онцолсон байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\