Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд 12-нд 7.8 баллын хүчтэй газар хөдөлсний дараа, гадаад дахь Хятадын харьяат, хятад хүмүүс, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, Хятадаас гадаадад суугаа элчин сайдын яамд, гадаадад суралцагсад газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд туслан хандив өргөцгөөсөн байна.
Орос, Итали, Унгар, Филлиппин, Бразили, Чили, Малайз зэрэг орнуудын хятадын харьяат хятад хүмүүсийн хамтлаг болон хувь хүмүүс хандив цуглуулах арга хэмжээгээр дамжуулан Сычуаний газар хөдлөлтөд өртсөн районд хандив өргөцгөөсөн байна. Бразилийн хятадын харьяат хятад хүмүүс 1 сая шахам юань хандивласан байна. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|