Хятадын Сычуань муид газар хөдөлсний дараа, олон улсын хамтын нийгэмлэгээс гамшгаас авран туслах мөнгө болон бараагаар үргэлжлэн тусалсаар байна.
Японы авран туслах мэргэжлийн 31 ажитан 16-ны өдрийн 9 цаг 45 имнутад газар хөдлөлтөд ночтой өртсөн Сысуаний Гуан-юань хотын Чинчуань сяний Гуанжуан сууринд хүрсэн байна. Энэ бол гадаадын мэргэжлийн анхны авран туслагчид болно.
Өмнөд Солонгосын 55 хүний бүрэлдэхүүнтэй авран туслах анги 16-ны өдрийн 16 цаг 30 минутад Чэндү хотод хүрэхээр төсөөлж байна.
Сингапурын 55 хүний бүрэлдэхүүнтэй, эрэн хайх тэргүүний төхөөрөмж болон 4 нохойтой авран туслах ангийнхан16-ны өдрийн 17 цагийн баргаар Чэндү хотноо хүрнэ. Оросын 50 хүний бүрэлдэхүүнтэй авран туслах анхны бүлэг хүмүүс ч 16-ны өдрийн 18 цагийн орчмоор Чэндү хотод хүрнэ. 38 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдох бүлэг авран туслах хүмүүс 16-ны өдөр Оросоос гамшигдсан район руу нисэх юм байна. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\
|