Гадаадад амьдарч байгаа Хятадын харьяат, хятад хүмүүс, Хятадын хөрөнгө оруулаттай байгууллага, гадаадад сурч байгаа Хятадын оюутан болон Хятадаас гадаад оронд суугаа элчин сайдын яам, консулын газрынхан Сычуаний гамшигт нэрвэгдсэн районд тусламжийн мөнгө хандивласаар байна. Америкийн Нью-Йрок дахь Хятадын хорооллынхон 16-ны үдээс хойно хүртэл 30 мянган ам. доллар хандивлав. Фүжяний хорооллынхон мөн өдөр 50 гаруй мянган ам.доллар хандивлаж, Америкийн Линь Зэшюйгийн сан 10 гаруй мянган ам. доллар хандивлажээ. Нью Йрок муж улын дарга Давид Патесон болон муж улсын төлөөлөгчдийн танхимын дарга Шяохуа 15-ны өдөр хятадчуудын оршин суугчдын районаар явж, Хятадын Сычуаний гамшигт нэрвэгдсэн районд хандив үзүүлэхийг америкчуудад уриалжээ.
Голланд дахь Хятадын харьяатын 40 гаруй нэрт хүмүүс 15-ны өдөр хэдэн арван мянган евро хандивласан бөгөөд Голландын Хятадын харьяат, хятад хүмүүс, Голландын олон салбарт хандив өргөхийг дайчлах болно гэж илэрхийлжээ. Австрийн Хятадын харьяат, хятад хүмүүс 16-ны өдөр Хятадаас Авсрид суугаа элчин сайдын яамад хүрч хандив өргөв.
Хятадаас Финландад суугаа элчин сайдын яамны 16-ны өдрийн олгосон тоо баримтаас үзвэл, Финландын Хятадын харьяат, хятад хүмүүс, оюутан, элчин сайдын яамны ажилтан нарын хандивын мөнгө 20 мянган еврогоос давсан юм байна.
Кампучийн Хятадын худалдааны холбоо, Чинтянь нутаг нэгтний холбооны төлөөлөгч 16-ны өдөр Хятадаас Кампучид суугаа элчин сайдын яаманд хүрч гишүүдийн хандивласан 313 сая 400 мянган ам.долларын хандивийн мөнгийг дамжуулан өгсөн байна. 16-ны үдэшийн байдлаар Хятадын элчин сайдын яам Кампучийн олон салбарын хандивласан 250 мянган ам.долларын хандивын мөнгөийг аваад байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|