НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Кимун 16-ны өдөр Нью-Иорк дахь НҮБ-ын төв байранд хэлэхдээ: Хятадын засгийн газар Сычуаний их газар хөдлөлтөд маш түргэн, үр ашигтай авран туслах ажил өрнүүлсэн байна, би үүнийг өндрөөр үнэлж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: тун саяхан Хятадын сычуаньд их газар хөдлөлт гарч их олон хүн эндэж шархдсан байна, би энэ асуудлаар Хятадын засгийн газар болон ард түмнийг чин сэтгэлээсээ болгон тохинуулж байна. Хятадын засгийн газрын түргэн, үр ашигтай зохион байгуулалт, удирдлага доор гамшгаас авран туслах ажил эмх цэгцтэй өрнөж байна, би үүнийг маш их үнэлж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятадын засгийн газарт энэ удаагийн энэх их газар хөдлөлтийн гай гамшгийг ялан давах хүчин чадал байна гэдэгт би итгэж байгаа бөгөөд Хятадын гамшгаас авран туслах ажилд туслалцаа үзүүлэхэд НҮБ цаг ямагт бэлэн байна гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|