Хятадын Сычуань мужийн Ваньчуань Шянд 12-ны өдөр хүчтэй газар хөдлөлт болоход, Индонези, Герман, Исланди, Албани, Арабын нэгдсэн эмирт улс жич Туркт байгаа хятадын харьяат болон хятад хүмүүс, Хятадын оюутан, Хятадаас Киншаса нийслэлтэй Конгод байрлаж байгаа энхийг дэмжин сахиулах эм эмнэлгийн анги гамшигт нэрвэгдсэн районд идэвхтэйгээр хандив өргөж байна.
Индонезийн "Олон улсын өдөр тутмын сонин"-ы зөвлөлийн дарга нь гамшигт нэрвэгдсэн районд 11 мянга орчим ам.доллар хандивлав. Индонезийн аж ахуйн нэгжийн нэрт хятад эзэн Пэн Юньпэн гамшигт нэрвэгдсэн районд 3 сая юань хандивласан байна. Одоо Индонезийн "Олон улсын өдөр тутмын сонин" зэрэг сонин сэтгүүлийнхэн олон этгээдийн хандивласан 380 ам.долларыг хүлээн авсан байна. Индонезийн Христосын шашныхан бас 1 сая юань хандивлахаар төлөвлөж байна.
18-ны өдөр, Берлины Хуа дэ хятад хэлний сургуулийн 500 багш сурагчид газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд 1500 гаруй евро хандивлав. 16-ны өдөр гэхэд, Хятадаас Германд суугаа элчин сайдын яам хандивийн 60 мянган евро хүлээн авсан байна.
18-ны өглөөнийн байдлаар, Исландийн Хятадын харьятын нийгэмлэгийнхэн нийт 10 мянга шахам ам.доллар хандивласан байв. 17-ны өдөр, Албаньд байгаа Хятадын бизнесменүүд 19 мянга гаруй ам.доллар хандивлалаа.
Арабын нэгдсэн эмирт улсад ажиллаж амьдарч байгаа хятадын харьяатууд болон аж ахуй эрхлэгчид 2 сая 603 мянган юань хандивласан байна.
17-ны өдөр, Туркийн олон этгээдийнхэн бараг 17 мянган ам.доллар хандивлаж, Туркийн үндэсний их хуралын даргын гэргий 4000 орчим ам.доллар хандивласан байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|