• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 14:26:05    
Олон улсын хамтын нийгэмлэг газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг эмгэнэн гашуудлаа

CRI

     19-ний өдөр олон улсын хамтын нийгэмлэг төрөл бүрийн арга хэлбэрээр Хятадын ард түмний хамт Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг эмгэнэн гашууджээ.

      НҮБ-ын ерөнхий нарин бичгийн дарга Бан Ки Мун 19-ний үдээс өмнө, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн байгаа газар ирж, Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтөд нас барагсдыг эмгэнэн гашууджээ. Асар том хямралын өмнө олон улсын хамтын нийгэмлэг агуу их Хятад улсын ард түмэнтэй хамт байх болно гэж тэрээр эмгэнэлийн дэвтэрт бичжээ.

      НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх хэрэг эрхэлэх газрын дарга Серги Оржоникизи 19-ний өдөр Хятадаас Женевт суугаа төлөөлөгчийн газар хүрч Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдэгсэдийг эмгэнэн гашууджээ.

      Дэлхийн худалдааны байгууллагын нарийн бичгийн дарга Паскал Лами 19-ний өдөр Хятадаас Женевт суугаа төлөөлөгчийн газар хүрч Вэньчуаний газар хөдлөлтөд нас барагсдыг эмгэнэн гашууджээ.

      19-ний өдөр Женевт болсон Дэлхйин эрүүл мэндийн байгууллагын их хурлын нээлтийн ёслол дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 193 гишүүн орны төлөөлөгч босч зогсон Хятадын газар хөдлөлтийн гамшиг болон Мьянмарын халуун бүсний шуурганд эндэгсэдэд нэг минут дуугүй эмгэнэл илэрхийлжээ.

      Бээжингийн цагаар 19-ний өдрийн 14 цаг 28 минутад БНАСАУ ч сэрэмжийн тохио дуугаргаж, Хятадын ард түмний хамт газар хөдлөлтийн гамшигт эндэгсэдэд гашуудал илэрхийлжээ.

      Вьетнам, БНСУ, Бангладеш, Казахстан, Уганд, Франц, Итали зэрэг орны нам засгийн удирдагчид 19-ний өдөр Хятадаас тухайн оронд суугаа элчин сайдын яамд хүрч газар хөдлөлтийн гамшигт эндсэн хүмүүст гашуудал илэрхийлж, гамшигтай тэмцэж байгаа Хятадын ард түмэнтэй санаа сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\