• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 15:44:38    
Америк, Орос, Бразили зэрэг орон тусламж үзүүлэв

Синьхуа Агентлаг

     Сурвалжилагч 20-ны өдөр Хятадын холбогдох салбараас ойлгож мэдээлснээр, Америк, Орос, Бразили зэрэг орон Хятадын Сычуань мужийн Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд гамшигдсан районд тусламж үзүүлэв.

     Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд гамшигдсан районд дахин 1 сая ам. долларын эд барааны тусламж үзүүлхээр Амрекийн засгийн газар шийдэв. Эдгээр эд бараанд голцуу хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан үүсгэх машин, хийн шахуур, цахилгаан хөдөлгүүрт зүсэж огтлох машин зэрэг багтаж байгаа бөгөөд эдгээр эд барааг Америкийн тал тусгай онгоцоор 21-ний өдөр Сычуань мужийн Чэндү хотод хүргэж ирэх юм байна. Өнөөгийн байдлаар, Америкийн засгийн газар болон олон давхаргынхан Хятадын гамшигт тусалсан мөнгө төгрөг болон эд барааны нийт хэмжээ 34 сая ам.доллараас давжээ.

      Оросын эмчилгээний анги 20-ны өдрийн үдээс мөнө онгоцоор Сычуаний Чэндүд хүрэлцэн очисон бөгөөд энэ онгоцон дээр нүүдлийн эмнэлэг, зам харилцааны багаж хэрэгсэл болон авран туслах эд бараа ачсан байна. Ммөн өдрийн үдээс хойно, Оросын өөр нэг нисэх онгоц 36 тонн хүмүүллэгийн авран туслах эд барааг Чэндүд хүргэн очив, үүнд 7 тонн эм бэлдмэл багтаж байгаа юм байна.

      20-нд, Бразили зэрэг Латин Америкийн зургаан орон газар хөдлөлтийн гамшигт туслах эд барааны жагсаалтаааХятыдн ГХЯ-д дамжуулж, Сычуаний газар хөдлөлтөд нас барагсадыг эмгэнэн гашуудаж, Хятадын гамшгаас авран туслах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлцгээсэн байна, үүнд Бразили нь Хятадад 200 мянган ам.долларын хандив өргөсөн байна. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/