• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 16:05:50    
Гамшгийн дараах чухал үүргийг чухалчлав

Синьхуа Агентлаг

     НҮБ-ын Гамшгийг багасгах стратегийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Салвано Врикено 19-ний өдөр хэлэхдээ, Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдийг төвхнүүлэхэдээ хүүхдийн боловсрол хүртэхийг баталгаажуулах болон өвчин тахлаас сэргийлэхыг тэргүүн чухал үүрэг болгох хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, төвхнүүлэх асуудлыг зохицуулахад орон нутгийн засгийн газар, холбогдох салбар, албан байгууллага, нийгмийн олон салбар хамтаар асар их хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм. Төвхнүүлэх ажилд, хүүхэд нь онцгой бөгөөд байнга харгалзал хүртэх хэрэгтэй хүмүүс тул хүүхдийг аль түргэн хичээлийн танхимд нь очиулж, боловсрол хүртээх хэрэгтэй гэжээ.

      Тэрээр мөн тэмдэглэхдээ, өвчин тахалаас сэргийлэх нь гамшгийн дараах төвхнүүлэх ажлын хамгийн чухал тал мөн. Гамшигт нэрвэгдсэн иргэдийн хувьд, майхан зэрэг түр орон сууцанд суусан ч хүүхдийн боловсрол хүртэх, өвчин тахлаас сэргийлэх асуудлыг нь зохицуулаад өгчихвэл тэд сэргээн босголтын ажил бүх талаар өрнөхийг сэтгэл тайван хүлээх болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\