Сүүлийн өдрүүдэд гадаадын олон салбарынхан Хятадаас гадаад орнуудад суугаа элчин сайдын яамд, консулын газрууд болон Хятадаас олон улсын байгууллагад суугаа төлөөлөгчдийн газарт хүрэлцэн очиж, Сычуаний газар хөдлөлтөд эндэгсэдэд гашуудал илэрхийлцгээж байна. Олон улсын хамтын нийгэмлэгээс Хятадын талд гамшгаас аврах тусламж үзүүлсээр байна.
Японы ерөнхий сайд Фукуда Ясуо, Пакистаны ерөнхийлөгч Мушарафф, Францын ерөнхийлөгч Саркочи, Америкийн ерөнхийлөгч Буш, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Лее Мун бак, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мун, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Роге нарын зэрэг хүмүүс Сычуаний газар хөдлөлтөд амь үрэгдэгсэдэд гашуудал илэрхийлцгээж, Хятад улс гамшгаас аврах ажлыг лавтай сайн хийж чадна гэдэгт итгэл төгөс байгаагаа илэрхийлжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав \
|