Японы авран туслах анги 21-ний өдөр тусгай нисэх онгоцоор Чэндүгээс эх орондоо буцлаа. Японы авран туслах анги Хятадын газар хөдлөлтийн гамшигаас авран туслах ажилд оролцон хүмүүнлэгийн зориг санааг харуулж, Хятадын ард түмэнд найрсаг сэтгэлтэй байсанд Хятадын тал талархаж байна гэж Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Чинь Ган саяхан илэрхийлсэн байна.
Япон бол Хятадын газар хөдлөлтийн гамшигдсан район руу хамаг тэргүүнд авран туслах анги илгээсэн орон болно. Авран туслагчид гамшигдсан районд хүрсний дараа хувь хүний амь насны аюулгүй байдлыг хайхарахгүйгээр маш хатуужилтай аюултай нөхцөлд Хятадын ард түмэнд найрсаг сэтгэл өвөрлөн, хүмүүнлэгийн зориг санаа бадруулан бүх хүчээрээ авран туслах ажил өрнүүлсэн байна.
Хятадын тал Японы авран туслах ангийн хүмүүнлэгийн зорин санаа болон Хятадын ард түмэнд найрсаг сэтгэлээр хандсанд баярлаж байна гэж Чинь Ган илэрхийлжээ.
60 хүний бүрэлдэхүүнтэй Японы авран туслагчид 16, 17-ны өдөр Сычуань мужид хүрч, хүнд гамшигдсан Чин Чуань, Бэй Чуань райод авран туслах ажил өрнүүлсэн байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|