Сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг олон арга хэлбэрээр Сычуаний газар хөдлөлтийн гамшигийн талаар Хятадын талыг анхааран болгоож, гамшгаас авран туслахад тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Зүүн Тиморын ерөнхийлөгч Жосе Рамос Хорта Хятад улсын дарга Хү Жиньтаод санаа тавьсан захидал ирүүлжээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ү Бангөүд санаа тавьсан захидал ирүүлсэн хүмүүст, Замбийн Үндэсний Ассамблейн дарга Амуса Мванамвамбва, Кампучийн Үндэсний Зөвлөлийн дарга Хеиг Самрин нар байна.
Самоагийн хууль тогтоох зөвлөлийн дарга Толофүайвалелей, Этиопийн Ардын Төлөөлөгчидийн Танхимын дарга Тесоме Тога нар ч Хятад улсад санаа тавьж байгаагаа илэрхийлж, Чилийн Үндэсний конгресс тогтоол батлаж, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Хятад улсад эмгэнэл илэрхийлж, Хятадын ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябаод санаа тавьсан захидал ирүүлэгсэдэд, Иорданы ерөнхий сайд Надер аль Захаби, Этиопийн ерөнхий сайд Мелес Зенави нар байна. Израилийн ерөнхий сайд Ехуд Олмерт ч Хятадын талыг анхааран болгоож байгаагаа илэрхийлжээ. Энэтхэгийн дэд ерөнхийлөгч Мамид Ансари Хятад улсын орлогч дарга Ши Жиньпинд санаа тавьсан захидал ирүүлжээ.
Хятадын Гадаад Харилцааны сайд Ян Жечийд санаа тавьсан захидал ирүүлэгсэдэд, Шри Ланкын гадаад хэргийн сайд Рохита Боголлагама, Сьерра-Леоны гадаад хэргийн сайд Зайнаб Хава Бангура, Кукын арлуудын гадаад хэргийн сайд Вилке Расмусен нар байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|