• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    may 15th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-21 16:22:30    
Иордан, Итали, Украйнь, Япон, Герман зэрэг улс орнууд болон НҮБ-аас Хятад улсад эд бодис, эм эмнэлгийн тусламж хангажээ

Синьхуа Агентлаг

      Сүүлийн өдрүүдэд Иордан, Итали, Украйн, Япон, Герман зэрэг улс орнууд болон НҮБ-аас Хятадын Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районд эд бодис, эм эмнэлгийн тусламж хангасан байна.

      21-ний үрээр Иорданы Хашемит вант улсаас Сычуаний гамшигт дайрагдсан нутаг районд хандивласан эд бодисыг ачсан нисэх онгоц Чэндүгийн Шуан-лю нисэх онгоцны буудалд газардажээ. Эдгээр эд бодист майхан, ор, эм эмнэлгийн багаж хэрэгсэл зэрэг байгаа аж.

      Хятадын Гадаад Харилцааны Яамнаас сурвалжлагчийн 21-ний өдрийн мэдээлснээр, Итали улсаас Хятад улсад сая еврогийн бэлэн мөнгө болон сая 500 мянган еврогийн үнэ бүхий тусламжийн бараа хангасан бөгөөд ойрын өдөр иж бүрэн тоног төхөөрөмжтэй явуулын эмнэлэг болон 16 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний ангиа ирүүлэх юм байна.

      Украйн тусламжийн анхны бүлэг бараагаа 21-ний өдрийн 13 цаг 10 минутад Чэнбүд хүргэсэн байна.

      Японы эмнэлгийн анги 20-ны орой тусгай нисэх онгоцоор Чэндүд хүрэлцэн очижээ. Энэ эмчилгээний анги нь 23 хүн байгаа бөгөөд мэс засал, тодрын тасаг, хүүхдийн тасаг, халдварт өвчиний мэрэгжилтнээр бүрэлджээ. Онгоцон дээр гамшигдсан районд шаардлагатай рентген аппарат, цус шинжилгээний аппарат зэргийг оролцуулсан 5 тонны эм эмнэлгийн бодис тээсэн байна.

      Германы 10 гаруй мэргэжилтэнээр бүрэлдсэн олон улсын хээрийн эмчилгээний авран туслах анги 19-ний орой Хятадын Сычуань мужид хүрэлцэн очиж, Хятад Герман хамтран Сычуаньд цэргийн нэгдсэн хээрийн эмнэлэг байгуулах юм байна.

      НҮБ-аас Хятадад суугаа системийн зохицуулагч Халид Малик 21-ний өдөр Бээжжинд НҮБ-ын өмнөөс Сычуань мужид 8 сая ам.доллар хандивлажээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар Буян хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040