Гадаадын зарим орны улс төрийн зүтгэлтэд Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн улмаар олон хүн амь үрэгдэж, эд хөрөнгө үлэмж хохирсонд холбогдуулан Хятадын ард түмэнтэй сэтгэл санааг нь хуваалцаж, анхааран халамжилж байгаагаа илэрхийлцгээсэн бөгөөд Хятадын газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг нааштай үнэлсэн байна.
Перугийн ерөнхийлөгч Каршиа 19-нд Хятадаас Перуд суугаа Элчин Сайдын Яаманд Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийг гашуудах үе хэлэхдээ: Хятадын засгийн газар газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг шуурхай үр ашигтай хийснийг би чин сэтгэлээсээ бишрэн бахархаж, сайшааж байна. Хятадын засгийн газрын удирдлагатайгаар дэлхийн улс түмний дэмжлэгтэйгээр Хятад улс гамшгийг ялан давж, Олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байна гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 19-нд Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгчдийн газарт газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийг гашуудах үед сурвалжлагчид хэлэхдээ: Хятадын засгийн газрын удирдлагатайгаар Хятадын ард түмэн одоогийн хүндрэл бэрхшээлийг лавтай ялна гэдэгт итгэж байна гэжээ.
Египетийн ерөнхийлөгч Мубарак, Японы дээд танхимын дарга Сатсуки Еда, Габоны ерөнхий сайд Ндон, Вьетнамын КН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, батлан хамгаалахын сайд армийн генерал Пун гуан тханх, Австралийн гадаад харилцааны сайд Смитх, Шинэ Зеландын худалдааны сайд Гофф, Европын холбооны зөвлөлийн худалдааны гишүүн Манделсон нарын зэрэг хүмүүс Хятадын газар хөдлөлтийн гамшигт амь үрэгдэгсдэд гашуудал илэрхийлж, Хятад улс гамшгийг ялан давна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|