• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 09:30:37    
Газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв

CRI

      5-р сарын 19, 20, 21 гурван өдөр бол нийт Хятадын эмгэнэн гашуудах өдөр юм. Зарим улс орон болон олон улсын байгууллагын удирдах хүмүүс Хятадын элчин сайдын яам болон байгууллагад очиж, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна.

      21-ний өдрийн 16 цагийн байдлаар, 100 гаруй орноос НҮБ-д суугаа элчин сайд болон төлөөлөгч Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн байранд очиж эмгэнэл илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки мун 19-ний үдээс өмнө Хятадын төлөөлөгчдийн байранд очиж эмгэнэл илэрхийлсэн бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнийг халамжилж байгаагаа илэрхийлэв.

      Мөн өдөр Ганын Ерөнхийлөгч Куфур, Либерийн Ерөнхийлөгч, хатагтай Жохнсон-Сирлеаф, Коморын Ерөнхийлөгч Самби, Алжирын Ерөнхйи сайд Белхадем, Угандагийн Ерөнхйи сайд Аполо Нсибамби, Туркменстаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мердов, Румыны Ерөнхий сайд Попеску-таричеану нар Хятадын элчин сайдын яамд тус тус хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийлэв.

      Үүнээс гадна Орос, Шинэ Зеланд, Мьянмар, Туркменстан, Иран, Турк зэрэг орны улс төрийн салбарын чухал хүмүүс ч 21-ний өдөр Хятадын элчин сайдын яамд очиж эмгэнэл илэрхийлжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\