Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл сүүлийн өдрүүдэд, Хятадын цэргийн ангийнханы гамшигтай тэмцэн гамшгаас аврахад шаламгайлж байгаа үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, Хятадын цэргийн ангийнханы гамшгаас аврах үйл ажиллагаанд илрүүлсэн илрэлийг өндрөөр үнэлэв.
Ассошиэтэд пресс агентлаг, Франц пресс ангентлаг зэрэг барууны гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын Вэньчуаний газар хөдлөлт болон авран тусалж байгаа тухай байнга мэдээлж, цэргийн ангийн яаралтай тусламж үзүүлэн түргэн тусгал гаргасан дүр төрхийг шууд мэдээлж байна. Ийм түргэн дайчилсан нь Хятадын удирдагчид гамшгаас авран туслахыг хамгийн чухал байранд тавьсныг харуулсан байна гэж Ассошиэтэд прэсс агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл Чөлөөлөх арми болон Зэвсэгт цагдаагийн ангийнханы газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврахад илрүүлсэн сэтгэл хөдөлгөм үйл явдлуудыг анхааралдаа авч, Хятадын цэргийн ангийнханы минут секундыг амжин амьтай байгаа хүмүүсийг авран гаргаж байгаа сэтгэл догдлуулам үйл явдлуудыг мэдээлсэн байна. Франц прэсс агентлнг тэмдэглэхдээ, дэлхийн хамгийн мундаг том энэ цэргийн ангийнхан уламжлал ёсоор гамшгаас аврах ажлын бас нэгэн удаагийн үүрэг гүйцэтгэв. Хятадын ард түмэн гамшигт нэрвэгдвэл Ардын чөлөөлөх арми ирж авран тусладаг нь хятад хүмүүсийн маш танил дасал үйл явдал мөн гэжээ.
Үүнээс гадна, Америк, Энэтхэг, Австри, Латви, БНСУ, Герман зэрэг орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч Хятадын Чөлөөлөх арми болон Зэвсэгт цагдаагийн офицер дайчдын гамшигтай тэмцэн гамшгаас аврахад оролцож байгаа үйл ажиллагааг үнэн бодитойгоор нь мэдээлж, өндрөөр үнэлсэн байна.
Өөр мэдээлснээс үзвэл, Олон улсын авран туслах мэргэжилнүүд ч мэргэжлийн талаас Хятадын цэргийн ангийнханы уулан нутгийн авран туслах ажилд илрүүлсэн байдлыг сайшааж байна. Германы Батлан хамгаалахын сайд Ф. Ж.Жун Хятадаас уг оронд суугаа элчин сайдын яаманд очиж, Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст гашуудал илэрхийлэх ажиллагаанд оролцохдоо цэргийн ангийнханы Сычуаний гамшгаас аврах ажилд оролцсон байдлыг өндрөөр үнэлсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|