Сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг олон зүйлийн арга хэлбэрээр дамжуулан Сычуаний газар хөдлөлттэй тэмцэхэд санаа тавьж, туслалцаа үзүүлсээр байна.
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ван И 21-нд Бээжинд Хятадын засгийн газрын өмнөөс, НҮБ-ын Сычуаний газар хөдлөлтийн гамшгаас авран туслахад зориулан хандивласан 8 сая ам долларын хүмүүнлэгийн яаралтай тусламжийг хүлээн авлаа.
НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн газар Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигт учирсан районд 3 сая ам долларын үнэ бүхий 11 мянган майхан хандивлахаар шийдлээ гэж НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн газрын дээд тушаалын албаны хүн Антонио Гутеррес 21-нд Женевд мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Антонио Гутеррес бас Хятадын засгийн газрын гамшгаас авран тусалж байгааг өндрөөр үнэлсэн байна.
Малайз, Канад, Афганистан, Саудын Араб, Израиль, Мозанбик, Лесото, Гренада, Ямайка, Албани, Чад зэрэг улс орны ерөнхийлөгч юм уу улс төрийн томчуул Хятадын засгийн газарт хандаж, болгоон тохинуулж байгаагаа илэрхийлцгээсэн байна.
Сүүлийн өдрүүдэд маш олон улс орон болон олон улсын байгууллага Хятадын гамшиг гарсан нутагт туслалцаа үзүүлж байна. 21-нд Азийн хөгжлийн банк ч гамшгийн дараах сэргээн байгуулалтад туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Маврикий, Ботсван, Тонга, Тажикстан, Люксембург, Чех, Судан, Узбайкстан, Тукманстан, Армени, Украин, Иордан, Сингапур зэрэг улс орны эрх баригч нам болон засгийн газрууд ч эд мөнгөөр тусалсаар байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|