• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 11:16:15    
Хятадын авран туслах ажлыг нааштай үнлэв

CRI

      Сүүлийн өдрүүдэд гадаадын зарим орны улс төрийн салбарын чухал хүмүүс Хятадын элчин сайдын яам, олон улсын байгууллагад суугаа Хятадын төлөөлөгчийн газарт очиж, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөтөд нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлэхдээ, Хятадын засгийн газрын гамшгаас авран тусалж байгаа ажлыг нааштай үнэлэн сайшаажээ.

      Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо 21-ний өдөр хэлэхдээ, газар хөдөлсний дараа, Хятадын удирдах хүмүүс гамшигт нэрвэгдсэн нутагт хүрэлцэн очиж, гамшгаас авран туслах ажлыг бүх хүчин чадлаараа удирдан зохион байгуулсан байна. Хятадын ард түмэн лавтай гамшгаас авран туслах ажлын ялалт байгуулж, гэр орноо түргэн дахин байгуулж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

      Танзани, Алжир, Колумби, Малайзи, Марокко, Украйн, Чех, Бразили зэрэг орны улс төрийн салбарын чухал хүмүүс, НҮБ-ын Венад суугаа хэрэг эрхэлэх газар болон ДЭМБ-ын албаны хүмүүс ч Хятадын засгийн газрын гамшгаас авран тусалж байгаа ажлыг нааштай үнэлсэн байна.
\Цэцэн орчуулж,Урангоо хянав\