Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Хятадаас Пакистанд суугаа элчин сайдын яам болон Пакистаны үндэсний урлагийн комиссын хамтаар зохион байгуулсан "Фото зураг дотрох Хятад орон" гэсэн зургийн үзэсгэлэн 21-нд Исламбадын үндэсний урлагийн ордонд нээгдэж, Пакистаны үзэгчдийн анхаарлыг татсан байна.
Үзэсгэлэн нээгдэхээс өмнө, үзэн танилцагсад Исламбадын үндэсний урлагийн ордоны том танхимд Хятадын Сычуний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг гашуудаж, нэг минуд наманчилсан байна. Пакистаны парламентын дарга Фахмида Мирза хэлэхдээ, энэ зургийн үзэсгэлэнд Хятад орны алхам алхамаар хөгжин хүчирхэгжиж ирсэн явцыг харуулж, хөгжиж байгаа бусад орнуудад үлгэр жишээ үзүүлсэн байна гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
1 2 3 4 5
|