• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-22 15:15:59    
Хятад орон олимпийг лавтай амжилттай зохион байгуулж чадна

Синьхуа Агентлаг

      Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний 3-р хурал 21-ний орой Бахрайны нийслэл Манамад өндөрлөв. Арабын орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Амар Моусса хурлын дараа хэлэхдээ, Хятад орон олимпийг лавтай амжилттай зохион байгуулж чадна гэдэгт би итгэлтэй байна гэсэн бөгөөд Бээжингийн олимпийн наадмын бүрэн дүүрэн амжилттай болохыг зөгнөн ерөөсөн байна.

       Амар Моусса хэлэхдээ, спорт нь бүх хүн ардад шудрага өрсөлдөх боломж олгох ёстой, үүнийг улс төржүүлэх ёсгүй юм. Удалгүй Бээжинд болох гэж байгаа олимпийн наадамд Арабын орнууд идэвхтэй оролцох болно гэжээ.

      Амар Моусса танилцуулж хэлэхдээ, энэ удаа хэдийгээр Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний 3-р хурлаар Бээжингийн олимпийн наадмын тухай шууд ярилцаагүй боловч уг хуралд оролцсон Арабын орнуудын төлөөлөгчид Бээжингийн олимпийн наадмыг тэмжиж байгаагаа илэрхийлсэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\