21, 22-ын өдөр зарим улс орнуудын улс төрийн гол гол удирдах хүмүүс Хятадын элчин сайдын яаманд очиж, Сыучань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг хүндэтгэн дурсгаж гашуудал илэрхийлжээ.
Филипины Дээд танхимын дарга Мануель Виллар 22-ын өдөр нийслэл Манила дахь Хятадаас Филиппинд суугаа элчин сайдын яаманд хүрч, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг хүндэтгэн дурсгаж гашуудал илэрхийлжээ.
Кубын Төрийн Зөвлөлийн дарга Раул Кастро 21-ний өдөр Хятадаас Кубад суугаа элчин сайдын яаманд очиж, Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг хүндэтгэн дурсгаж, гашуудал илэрхийлсэн байна.
Нигерийн Ерөнхийлөгч Умару Муса Ярадуа болон түүний гэргий 21-ний өдөр Хятадаас Нигерид суугаа элчин сайдын яаманд очиж, газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг хүндэтгэн дурсгаж гашуудал илэрхийлсэн байна. Хятад улсад 2 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж Ерөнхийлөгч Умару Муса Ярадуа мэдэгджээ.
Исландын Гадаад хэргийн сайд Ингибжорг Солрун Гисладоттир, Унгарын Ерөнхий сайд Гюрксани Ференс, Чехийн Ерөнхий сайд Мирек Тополанек, Бразилийн дэд Ерөнхийлөгч Жосу Аленкар болон Бразилийн Төлөөлөгчдийн танхимын дарга Арлиндо Чинагля наын зэрэг хүмүүс ч Хятадаас өөрийн оронд нь суугаа элчин сайдын яаманд очиж, Вэньчуаний газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг хүндэтгэн дурсгаж гашуудал илэрххийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав\
|