Хятадад айлчлахаасаа өмнө Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Кремлийн ордонд Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед, Хятад улс Бээжингийн Олимпийг өндөр түвшинд сайн зохион байгуулж чадна. Хятадын тамирчид сайн амжилт үзүүлнэ гэж тэмдэглэжээ.
Дмитрий Медведев хэлэхдээ: спортын тоглолт бол хамгийн сайн уралдаан тэмцээний хэлбэр, хамгийн энх тайванч, хамгийн шудрага юм. Оросын тал хувийн хүмүүс Бээжингийн Олимпийг халуун сэтгэлээр үзэн сонирхох болно. Ийм чухал дэлхийн чанартай спортын үйл хэрэг болох Бээжингийн Олимпийг Хятадын найз нөхөд амжилттай зохион байгуулахыг би хүсэж байна гэжээ. \Баясгалан орчуулж Г. Сайн-Өлзий хянав.\
|